Онцлох мэдээ: Дөрөвдүгээр сарын11-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Имйд ард иргэд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурна.

Дэлгэрэнгүй: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

 Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/04/16

20 цаг

2 35
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/16

6 42
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store